Эрх шилжүүлэх тухай

544

Эрх шилжүүлэх тухай

2018 оны 03 сарын 02-ны өдөр                      Дугаар А/198              Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/08 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 4, 5, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.198_20180314111947

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД