Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах

2888

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2015-12-24                               дугаар 33/35                                Улаанбаатар хот

Нийслэлд тээврийн хэрэгслийг  зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх,түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/д/, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4, Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02-01/3467 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгдийн хурлаас ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмэнд хориглосон газарт зогссон мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх цагийг 08:00 цагаас 20:00 цагийн хооронд тогтоосугай.
  2. “Ачиж журамлах үйл ажиллагаа явуулах гудамж, замуудын жагсаалт”-ыг нэгдүгээр, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон тусгай хашаа /байр/-ны үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоо 100-аас ихгүй, түр саатуулах хашаа /байр/ тус бүрийн нийт талбай нь 2000 ам метр-ээс доошгүй байхаар тус тус тогтоосугай.
  4. Тээврийн хэрэгслийн зөөж шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.
  5. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэд хяналт тавьж, тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтад тухай бүр өөрчлөлт оруулж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
  6. Энэхүү тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

ДАРГА              Д. БАТТУЛГА

 

ХАВСРАЛТ

Ачиж журамлах үйл ажиллагаа явуулах гудамж, замуудын жагсаалт

Гудамж, замын нэр

Сүхбаатар дүүрэг-т

  1. Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрнээс Д.Сүхбаатарын гудамж хүртэл
  2. Олимпын гудамж
  3. Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэл
  4. Сөүлийн гудамж
  5. Их сургуулийн гудамж
  6. Д.Сүхбаатарын гудамж
  7. Ерөнхий сайд Амарын гудамж
  8. Ж.Самбуугийн гудамж ШУТИС-ийн баруун хойд уулзвараас Төв музейн урд уулзвар хүртэл
  9. Бага тойруу, МУБИС-ийн уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэл
  10. Эрхүүгийн гудамж
  11. Их тойруу, Сүхбаатарын гудамжны хойд уулзвараас Сэлбийн хос гүүр хүртэл
  12. Цагдаагийн гудамж
  13. Ногоон нуурын гудамж
  14. Чингэлтэй өргөн чөлөө
  15. Нэгдсэн Үндэстний гудамж, Германы ЭСЯ-ны уулзвараас зүүн тийш Бага тойруу хүртэл
  16. Бээжингийн гудамж
  17. П.Гэндэнгийн гудамж
  18. Элчингийн гудамж
  19. Г.Чагдаржавын гудамж
  20. Н.Содномын гудамж
  21. С.Зоригийн гудамж
  22. Усны гудамж
  23. Цэрэндоржийн гудамж
  24. Чойдогийн гудамж
  25. Чингэлтэй дүүрэг
  26. Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Баруун 4 зам
  27. Жуулчны гудамж
  28. Их тойруу, Баруун 4 замаас Гэсэр сүмийн урд уулзвар
  29. Хувьсгалын зам, Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл
  30. Ж.Самбуугийн гудамж, Төв музейн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
  31. Бага тойруу, Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн уулзвараас Цэцэг төвийн баруун урд уулзвар хүртэл
  32. Анкарагийн гудамж
  33. Их тойруу, Хүрдийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл
  34. Баруун Сэлбийн гудамж
  35. Нэгдсэн Үндэстний гудамж, Германы ЭСЯ-ны уулзвараас баруун тийш Бага тойруу хүртэл
  36. 39-р сургуулийн хойд уулзвараас Нарантуул-2 худалдааны төв хүртэл
  37. Л.Лааганы гудамж
  38. Төмөрчний гудамж
  39. Ц.Жигжиджавын гудамж
  40. Б.Ширэндэвийн гудамж
  41. С.Данзангийн гудамж
  42. С.Чоймболын гудамж
  43. Чингэлтэй дүүрэг
  44. Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Саппорогийн уулзвар
  45. Жалханз хутагт Дамдинбазарын гудамж
  46. Далив хутагт Жамсранжавын гудамж
  47. Л.Энэбишийн гудамж, Тасганы овооны уулзвараас Өргөө кино театрын урд уулзвар хүртэл
  48. Ард Аюушийн өргөн чөлөө, Өргөө кино театрын уулзвараас 3-р хорооллын эцэс хүртэл
  49. Нарны зам, “Материал импекс” ХК-ийн хойд талын замын уулзвараас Барс захын зүүн хойд уулзвар хүртэл
  50. Ажилчны гудамж, Саппорогийн уулзвараас Хөсөг трейдийн уулзвар хүртэл
  51. Хатанбаатар Магсаржавын гудамж
  52. Х.Чингүнжавын гудамж
  53. Үндсэн хуулийн гудамж
  54. С.Амарсанаагийн гудамж
  55. Нарны гүүр, Үндсэн хуулийн гудамжнаас Энгельсийн гудамж хүртэл
  56. Сонгинохайрхан дүүрэг
  57. Москвагийн гудамж, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Товчооны зам хүртэл
  58. Өнөр хорооллын гудамж
  59. Хувьсгалын зам, Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс Зурагтын хуучин эцэс хүртэл
  60. Баянзүрх дүүрэг
  61. Энхтайваны өргөн чөлөө, Арслантай гүүрнээс Чулуун-Овооны тойрог хүртэл
  62. Да хүрээ гудамж
  63. Намъянжугийн гудамж
  64. Нарны зам, Нарантуул захын баруун урд уулзвараас Өгөөмөр зах хүртэл
  65. Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах хүртэл
  66. Энхтайваны өргөн чөлөөнөөс Бөхмйн Өргөөний зүүн талын зам хүртэл
  67. Бөхийн өргөөний зүүн талын зам
  68. Нийслэл хүрээ өргөн чөлөө, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл
  69. Их тойруу, Сэлбийн хос гүүрнээс Зүүн 4 зам хүртэл
  70. Шар хадны гудамж
  71. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас ХӨСҮТ-ийн зүүн урд автобусны буудал хүртэл
  72. Токиогийн гудамж

6.Хан-Уул дүүрэг

  1. Дунд голын гудамж, Энгельсийн гудамжнаас Махатма Гандийн гудамж хүртэл
  2. Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрнээс Энгельсийн гудамж хүртэл
  3. С.Шаравын гудамж
  4. Ажилчны гудамж, Эрчим хүчний гудамжнаас Дунд голын гудамж хүртэл
  5. Их Монгол Улсын гудамж, Нарны замаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл

Тайлбар: Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх болон тарах цагаар тухайн цэцэрлэг, сургуулийн ойролцоох зам, талбайгаас ачилт хийхгүй байхаар цагийн зохицуулалт хийх.

Эмнэлэгийн ойр орчимд 30 минутаас дээш хугацаатай зогсохгүй байх зохицуулалт хийж цагийн хязгаарлалт хийх.

Хавсралт 2

Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон

түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ

Үйлчилгээний төлбөр,  төлбөрийн хэмжээ /төгрөгөөр/

Зөөж шилжүүлэх төлбөр

  1. Суудлын авто машин                                     60 000
  2. Том оврын авто машин                                  90 000
  3. Мотоцикл                                                       30 000

Түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр

  1. Мотоцикл
  2. Суудлын автомашин, микробус 5000
  3. 5 тонн хүртэлх бүх жинтэй  ачааны  автомашин, 40 хүртэл  суудалтай  автобус 10 000
  4. Хүнд даацын ачааны авто машин, том оврын тээврийн хэрэгсэл        15 000
  5. Тусгай зориулалтын, том оврын тээврийн хэрэгсэл        20 000

Жич: Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрт түр саатуулах хашаа /байр/-нд тээврийн хэрэгслийг бүртгэж авснаас хойшхи 24 цагийн төлбөр багтсан болно.