Эрх шилжүүлэх тухай

421

 2019-11-06 09:15:42

2019 оны 11 сарын 06-ны өдөр                 

                         Дугаар А/1154                  

Эрх шилжүүлэх тухай

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын 2016 оны 309 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төслүүдийн гүйцэтгэгчидтэй байгуулах нэмэлт гэрээнд гарын үсэг зурах эрхийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д шилжүүлсүгэй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН