Эрх шилжүүлэх тухай

279

 2019-04-03 09:30:28

                                 Дугаар А/261                                        


2019 оны 04 сарын 03-ны өдөр      Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан түр зам барих ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд заасны дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 1.8 /нэг тэрбум найман зуун сая/ тэрбум төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын II.Б.1-т заасан “Хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтын ажил”-ын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

    БӨГӨӨД УЛААНБААТАР

     ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН