СҮХБААТАР ДҮҮРГИЙН 11,12-Р ХОРОО, ЦАГДААГИЙН ГУДАМЖ, 100 АЙЛЫН АВТО ЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЯВЦ

1350

Цагдаагийн гудамж, 100 айлын замын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр  болон бусад холбогдох албан хаагчид танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлын явцтай танилцаж чанар стандарт, аюулгүй байдлыг бүрэн хангаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох  удирдлага болон албан хаагчдад  өглөө.

Гүйцэтгэгч Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01-ний өдрөөс шинэчлэлтийн ажлыг эхлүүлэн замыг хэсэгчлэн хааж уртасгасан цагаар ажлыг төлөвлөн явуулж буй талаараа танилцууллаа.

Нийт ажлын явц 40% тай  хийгдэж байна.