Зарим нэр бүхий албан хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулах тухай

1031

Зарим нэр бүхий албан хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулах тухай

2017 оны 05 сарын 23 өдөр                     Дугаар А/14 Улаанбаатар хот

 

Зарим нэр бүхий албан хаагчдад сахилгын

Шийтгэл ноогдуулах тухай

          Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Газрын даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын17-ны өдрийн хурлаар хэлэлцэн, шийдвэрлэснийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн Аудитын газар болон Нийслэлийн дотоод Аудитын албанаас хийгдсэн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн шалгалтаар байгууллагын санхүүгийн болон ажлын гүйцэтгэл хянаж баталгаажуулахтай холбоотой зөрчил илэрсэн тул тооцооны ня-бо М.Мөнхтулгад үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн, Б.Жаргалсайхан нарт “Сануулах” сахилгын шийтгэл тус тус ноогдуулсугай.
  2. Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Ж.Нармандахад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсугай.
  3. Дээрхи нэр бүхий албан тушаалтнуудыг ажил үүргээ гүйцэтгэхдээ дахин алдаа дутагдал гаргуулахгүй ажиллах талаар удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг орлогч дарга нар, ахлах ня-бо, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн даргад тус тус үүрэг болгосугай.
  4. Тушаалыг нэр бүхий албан тушаалтнуудад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга/Э.Эрдэнэсайхан/, орлогч дарга /Б.Индра/-д тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР