Авто замын босоо тэмдгийг шинэчилсэн стандартын дагуу байршуулах ажлыг эхлүүлээд байна

767

Нийслэлийн хэмжээнд 2020 онд хийгдэх “Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажил”-ын хүрээнд Авто замын босоо тэмдгийг Стандарт хэмжил зүйн газрын 2019 оны шинэчилсэн стандартын дагуу байршуулах ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар 126 ширхэг тэмдэг суурилуулалт, 1066 ширхэг тэмдгийн засвар, арчлалт, 5644,5у/м хайс арчлалтын ажлууд хийгдээд байна.

Авто замын босоо тэмдгийг шинэчилсэн стандартад нийцүүлэн байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэнээр зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР