“Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

347

Налайх дүүрэгт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын нэг болох “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхэлж 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлэн хийгдэж байна.

Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дуусч, авто замын газар шорооны ажил 90 хувьтай хийгдээд байгаа ба авто замын бродюрын ажил үргэлжилж байна.

Налайх дүүргийн иргэдийн ая тухтай зорчуулах нөхцөлийг бүрдүүлэх 4,4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 6 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус авто замын Нэгдүгээр хэсгийг “ЗБИБ” ХХК болон “Мотор сервис” ХХК-ны түншлэл, Хоёрдугаар хэсгийн гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ууд ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР