“ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ-МИНИЙ ГЭР-МИНИЙ АЮУЛГҮЙ ОРЧИН”

1574

Дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээгээд байгаа энэ үед манай улс ч энэ цар тахалаас урьдчилан сэргийлж, онцгой дэглэм тогтоогоод байгаа. Энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм.
Иймээс нийт эцэг эхчүүддээ хандан хүүхдийнхээ АЮУЛГҮЙ байдлыг хангахын тулд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгахыг анхааруулж байна. Магадгүй ТАНЫ хамгийн ХАЙРТАЙ үрс тань гэртээ ямар нэгэн эрсдэл дор байгаа юм биш биз? Иймээс яг одоо ТА бүхэн орон гэрийнхээ аюулгүй байдлыг шалган үзээд эрсдэл дагуулах ямар нэг зүйл байвал нэн даруй арга хэмжээ аваарай. Та бидний ХҮҮХДҮҮД гэртээ ч гадаа ч аюулгүй орчинд АМЬДРАХ эрхтэй хамгийн ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР