Иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч, “ЭРГҮҮЛ”-ээр ажиллалаа

265

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. 👉👉👉 Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нийт албан хаагчид гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, мөн иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч, “ЭРГҮҮЛ”-ээр ажиллаж байна. Иймээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж, “ЭРГҮҮЛ”-ээр ажиллаж буй төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авахыг хүсье!👍👍👍 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР