УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДАД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

718

Нийслэл хотод усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор авто зам болон гүүрэн гарц дээр ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар НАЗХГ болон ГУББГ-ын 50 гаруй ажилтан албан хаагчид Нарны гүүр, Вокзал, 4-н зам, Алтай хотхоны орчим,  Соёолжийн нүхэн гарц,  Гэгээнтэн хотхон, Хурд Рапид харш, Их монгол улсын гудамж, Е-март худалдааны төвийн гудамж, замуудад тогтсон усыг соруулж байна. Налайхын түр замд НАЗХГ болон УБЗЗАГ-ын албан хаагчид үзлэг шалгалт хийн шуурхай бригад гарган бэлэн байдалтай ажиллаж байна.