Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байна

812

Нийслэлийн хэмжээнд нийт 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд ф300-500 голчтой ган болон төмөр бетон хоолой бүхий 1284м урт ус зайлуулах шугам,  ус хүлээн авах 24 ширхэг шүүрт худаг, 25 ширхэг үзлэгийн худаг угсрах ажлыг Геодези, Усны барилга байгууламжийн газраас гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар борооны ус зайлуулах шугам угсралтын ажил бүрэн дуусаж, үргэлжлүүлэн хашлага суулгах, явган замын нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж байна.