Гадна тойруугийн шинэ зам ашиглалтад орлоо

896
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, зам, замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. 
Үүний дагуу Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  Гадна тойруугийн 4-р хэсэг болох Дарь эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замыг шинээр барих ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаанаасаа өмнө, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 6 дугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ.  
Тус зам нь 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 3 км урт,  зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган замтай.
Энэхүү авто зам байнгын ашиглалтад орсноор цаашдаа Гадна тойруугийн 3-р хэсгийн шинээр баригдаж буй Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртлэх 57 у/м гүүр, 1,4 км  авто замтай холбогдох юм.