Томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулна

1006

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон ажлууд болох дараах эмнэлгүүдийн гадна тохижилт эхэлж байна.

СБД, 1-р хороо, “Өргөө” амаржих газар.

Гаднах авто зогсоол, авто замын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Захиалагч: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Гүйцэтгэгч: “Жинчин Гранд” ХХК /гэрээ байгуулах шатандаа явж байна/

БЗД, Халдварт өвчин судлалын үндэсний төв.

Тус эмнэлгийн гадна талбайд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажлыг хэрэгжүүлнэ.

Захиалагч: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Гүйцэтгэгч: УБЗЗАГ
Гэрээ дуусах хугацаа: 2018.08.01

БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв.

Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барина.
Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандана уу. Наадмын өмнө бид ажлаа дуусган хүлээлгэж өгнө.

Захиалагч: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Гүйцэтгэгч: “Энигма Констракшн” ХХК
Гэрээ дуусах хугацаа: 2018.07.10