Ганц худаг чиглэлийн замд хучилт авч байна

590

Гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр барьж буй 3 км авто замын суурь хучилтын ажил дуусаж, өнгө хучилт авахад бэлэн болсон. Нийт ажлын явц 90 хувьтай. 6-р сарын 15-нд шинэ замаа бид хүлээж авна.

Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах онцгой ач холбогдолтой Гадна тойруугийн энэ хэсгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар УБЗЗАГ-ын замчид барьж байна.