Амралтын өдрүүдэд хийгдсэн томоохон ажлууд

918

Баянзүрхийн гүүрийн захын тулгуурын хэв хашмал арматур зангидаж дууссан. Цутгалтын ажил явагдаж байна.

ЗЦГ орчмын гүүрэн гарцын хувьд: Дөрвөн хуваарилах хавтан, нэг ригель цутгаж, хоёр багана тулгуурын арматур зангидсан.
Дунд голын гүүрийн доор байрлах цахилгааны шугам, ойр орчмын холбооны шугам, цахилгааны 35 кВ шугам шилжүүлгийн ажил дуусахад гүүр нураах, үлдсэн өрөмдлөгийн ажил, Дунд голын 66 у/м гүүрийн ажлууд эхэлнэ.

Сэлбийн түр гүүрийн шал угсрах ажил хийгдлээ. “Сэрүүн Сэлбэ” СӨХ-ны хашааг буулгасан. Дугуй цохигч угсрах болон холбоос замын ажил эхэлнэ.