Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын барилгын явц

942

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын барилгын явц

Захиалагч: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Зөвлөх: Ростов ХХК
Гүйцэтгэгч: БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпораци

Үндсэн гүүрэн гарц: 477 у/м, 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэгтэй
А рамп: 506.24 у/м, 1 эгнээ, 7.5 м өргөн /Нарны замын зүүн чиглэлээс төмөр зам дээгүүр урагш гарах/
B рамп: 337.12 у/м, 1 эгнээ, 8.5 м өргөн /Нарны замын баруун чиглэлээс Нарны зам болон төмөр зам дээгүүр урагш гарах/
C Рамп: 203.1 у/м, 1 эгнээ, 9.5 м өргөн /Үндсэн гүүрийн хойд чиглэлээс Нарны зам руу буух/
Явган хүний 2 гүүр: 2.5 м өргөн
Гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай.

Гэрээ дуусах хугацаа: 2019.09.30

Хийгдэж буй ажлууд:

Үндсэн гүүрийн тулгуурын хуваарилах хавтангийн бетон цутгалт явагдаж байна. Нийт 37 хавтан цутгана.

Гүүрийн трасст орсон 10 кВ-ын цахилгааны шугамуудыг шилжүүлэхтэй холбогдуулан Дунд гол дээгүүр 5 цэгт тулгуурын угсралтын ажил хийгдэж байна.

Гүүрийн А рампын тулгуурт орсон дулаан, цэвэр усны шугам шилжүүлгийн ажил хийгдэж байна.

Нарны замаас Дамдинсүрэнгийн гудамжны уулзвар хүртэлх хэсгийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлгийн ажил хийгдэж байна.

Дулааны шугамын нэвтрэх сувгийн бетон цутгалт хийгдэж байна. L хэсэг.