Авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

168

Хан-Уул дүүрэг 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.