Чингэлтэй дүүрэг 2-р хороо Төмөрчний гудамж /Бөмбөгөр худалдааны төвийн гурван замын уулзвараас Бишрэлт худалдааны төвийн уулзвар/ хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

190

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, ус зайлуулах шүүрт худаг шинээр нэмж суурилуулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.