Авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ

427

Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт /СБД, Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэл/ ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөний авто замыг 2023 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР