Авто зам хааж барилгын ажил гүйцэтгэнэ

746

Сонгинхайрхан дүүрэг 23-р хороо Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажлын хүрээнд ПК 0+980 дээр хийгдэх авто машины туннел байгуулах ажил 2023 оны 07 сарын 23-ны өдрийн 07:00 цагаас 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус хэсгийн авто замыг хааж барилгын ажил гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.