Гүнтийн давааны шороон замын засварын ажил хийгдлээ

235

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлын хүрээнд Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальтбетоноор хучилт хийж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилж нягтруулах ажил хийгдлээ.

Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай байх ба үүнээс хоёр урсгал нь хатуу хучилттай болгож байна.

Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой юм.

Ингэснээр байгаль орчны агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж тухайн орчинд амьдардаг иргэдийн тав тухтай зорчих, амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой зам арчлалт засварын ажил болж байна.