МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 33
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
- Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмд нийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт даалгасугай.
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР