НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2011-11-09 Дугаар 7/66 Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгзрийн нэгж, түуний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 80 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 1/2845 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь: Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн ззэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” -ын 1.3, 2.5, 5.1.2,10.1, 11.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
- 3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Авто замын газар (Налайх, Багануур, Багахангай дүүргийн тээвэр зохицуулалтын алба) хариуцан зохион байгуулж, авто тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн орлогын гүйцэтгэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Налайх, Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс) хяналт тавина.
2.5. “Төлбөртөй зогсоол”- Өдөр бүр 24 цагийн ажиллагаатай авто тээврийн хэрзгслийг төлбөртэйгөөр зогсоох зогсоол
5.1.2. Хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх
10.1. Төлбөртэй зогсоолын төлбөрийн хэмжээг доорх байдлаар тогтооно.
Бүс | Зогсоолын төрөл | Цаг /төгрөг/ | ||||
1 |
1 цаг | 2 цаг | 2 цагаас дээш | |||
30 мин | 60 мин | 90 мин | 120 мин | 120 мин дээш | ||
Гудамжны гаднах задгай ил зогсоол | 500 | 1000 | 1500 | 2000 | Зөвшөөрөхгүй | |
Гудамж зам дээрх зогсоол | 500 | 1000 | 1500 | 2000 | Цагийн 500 | |
Төвлөрсөн дотор зогсоол | 750 | 1500 | 2250 | 3000 | Цагийн 1000 | |
2 | Гудамжны гаднах задгай ил зогсоол | 300 | 700 | 1200 | 1800 | Зөвшөөрөхгүй |
Гудамж зам дээрх зогсоол | 300 | 600 | 900 | 1200 | Цагийн 600 | |
Төвлөрсөн дотор зогсоол | 750 | 1500 | 2250 | 3000 | Цагийн 1000 |
11.2 Зөвшөөрөгдсөн цагаас илүү хэтрүүлж тээврийн хэрэгслээ зогсоолд тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ноогдуулна.
Хоёр. Журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор батлагдсан журмын 10.2, 10.4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.
Гурав. Журмын 2.6 дахь заалтанд “1, 2-р бүсчлэл”- НИТХ-ын 2011 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор батлагдсан бүсчлэл гэсэн хэсгийг нэмсүгэй.
Дөрөв. Энэхүү журмын хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д даалгасугай.
ДАРГА Т.БИЛЭГТ