2017 оны 09 сарын 22 өдөр Дугаар А/42 Улаанбаатар хот
Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, дотоод журмын 8.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Ахмадын баярыг тохиолдуулан тус газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.
- Хавсралтад заасан нэр бүхий 23 өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд шаардагдах нийт 2 300 00 /Хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР