2017 оны 09 сарын 21 өдөр Дугаар А/40 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/686 дугаар захирамж, Газрын дүрмийн 2.4.4, 2.4.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт” төслийн газар чөлөөлөлтийн ажлыг багасгах зорилгоор тус авто зам болон Туул гол дээгүүр шинээр барих Баянзүрхийн 321 у/м төмөр бетон гүүрийн зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсугай.
Дарга: Г.Баттогтох Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Орлогч дарга
Гишүүд: Ж.Даваасүрэн Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Бодлого зохицуулалтын
хэлтсийн дарга
Б.Бум-Эрдэнэ Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Зам барилгын хяналтын
хэлтсийн дарга
Э.Энхчулуун Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Зам барилгын хяналтын
хэлтсийн мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга:
Н.Энхтуяа Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Бодлого зохицуулалтын
хэлтсийн мэргэжилтэн
- Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Г.Баттогтох/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР