2017 оны 08 сарын 30 өдөр Дугаар А/36 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Газрын дүрмийн 2.4.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу “Зүүн 4 замын уулзварт олон төвшний огтлолцол барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр С-А3-Б 2012-18 дугаартай байгуулсан гэрээний хүрээнд Хятадын барилгын банкны баталгаанд үндэслэн 6,160,000,000 төгрөгийн ажил цуцлагдсантай холбогдуулан урьдчилгаа төлбөрт барьцаалагдан үлдсэн хөрөнгийг хүлээлгэн өгөх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай
Ажлын хэсгийн
ахлагч: Г.Баттогтох -Орлогч дарга
Гишүүд: Э.Эрдэнэсайхан -Захиргаа, санхүүгийн хэлтсийн
дарга
П.Ариунаа -Захиргаа, санхүүгийн хэлтсийн
ахлах ня-бо
Ө.Төрбат -Захиргаа, санхүүгийн хэлтсийн
Дотоод хяналтын мэргэжилтэн
Б.Жаргалсайхан -Засвар ашиглалтын хяналтын
хэлтсийн мэргэжилтэн
Ж.Энхсайхан -Захиргаа санхүүгийн хэлтсийн
нярав
Нарийн бичгийн
дарга: Ч.Бат-Очир -Захиргаа, санхүүгийн хэлтсийн
тооцооны ня-бо
2.Холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг комиссын дарга /Г.Баттогтох/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР