2017 оны 07 сарын 31 өдөр Дугаар А/34 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах 4/27 дугаар тогтоол, 2011 оны нэмэлт өөрчлөлт оруулсан тухай 7/66 дугаар тогтоол, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дүрмийн 2.4.4 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
- Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу гэрээ хийх орлого төвлөрүүлэхэд хяналт тавих, удирдлагаар хангаж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Ажлын хэсгээс гарсан шийдвэрийн талаарх санал дүгнэлтийг тухай бүрд газрын удирдлагуудад танилцуулан ажиллахыг ажлын хэсэг /Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР