2017 оны 07 сарын 24 өдөр Дугаар А/32 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/526 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын трасст орсон батлагдсан зураг төсөвт тусгагдаагүй дулааны шугамын төвшинг доошлуулан, шинэчилж хүчитгэх, ариутгах татуургын 25 худгийг хүчитгэх нэмэлт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Дарга: Б.Индра Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Орлогч дарга
Гишүүд: Б.Саулегүл Нийслэлийн Авто замын хөгжлийн
Газрын тогтоол шийдвэрийн
Биелэлт хариуцсан мэргэжилтэн
Т.Сэлэнгэ Нийслэлийн худалдан авах
ажиллагааны газрын газрын
Худалдан авах ажиллагаа зохион
байгуулах хэлтсийн мэргэжилтэн
Л.Пүрэвсүрэн Монголын Авто замчдын холбооны
менежер
Нарийн бичгийн дарга:
Т.Батбилэг Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын зам барилгын хяналтын
хэлтсийн мэргэжилтэн
- Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хорооны дарга /Б.Индра/-д даалгасугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР