Үнэлгээний хороо байгуулах тухай
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар А/25 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Нийслэлийн Засаг даргын А/444 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн 926.3 төгрөг /Есөн зуун хорин зургаан сая гурван зуун мянга/-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тус захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар, шинэчлэлтийн 2125.1 төгрөг /Хоёр тэр бум нэг зуун хорин таван сая нэг зуун мянга/-ийг хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 1 дүгээр, гуравдугаар хавсралтаар батлагдсан Авто замын, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлын 521.3 төгрөг /Таван зуун хорин нэгэн сая гурван зуун мянга/-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагаатай холбоотой холбогдох бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох ажилтанд хүлээлгэж өгөхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга /Б.Саулегүл/-д үүрэг болгосугай.
- Дээрх худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг үнэлгээний хороо /Г.Баттогтох/-д үүрэг болгосугай.
ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР