Хөрөнгө бүртгэх тухай
2017 оны 06 сарын 22 өдөр Дугаар А/24 Улаанбаатар хот
Хөрөнгө бүртгэх тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.6 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоол, Газрын дүрмийн 2.4.1 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Нийслэлийн аудитын газрын 2016 оны санхүүгийн тайлангийн хяналт шалгалтын зөвлөмжийн дагуу хавсралтанд 5 нэр төрлийн 3 302 205 /гурван сая гурван зуун хоёр мянга хоёр зуун тав/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг данс бүртгэлд бүртгэж авахыг зөвшөөрсүгэй.
- Хөрөнгийг данс бүртгэлд зохих журмын дагуу бүртгэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг ахлах нягтлан бодогч /П.Ариунаа/-д үүрэг болгосугай.
- Тушаалын хэргэжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга /Б.Индра/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР