Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2017 оны 05 сарын 30 өдөр Дугаар А/18 Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамж, газрын дүрмийн 2.4.1, 2.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, хэлтэс, нэгжийн ажлын ачааллыг жигд, оновчтой хуваарилах зорилгоор газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” А/24 дүгээр тушаалын хавсралтын Захиргаа, санхүүгийн хэлтсийн “21-ийг ”23”, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн “12”-ыг “13”, Шалган бүртгэх товчоо нэгжийн “33”-ыг “29”, Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн “14”-ыг “15” болгон тус тус өөрчлөн баталсугай.
- Хэлтэс, нэгжийн шинээр бий болсон ажлын байрны жагсаалтыг хавсралтаар баталсугай.
- Хэлтэс, нэгжийн орон тоог өөрчлөн баталсантай холбогдуулан шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах, мөрдөн ажиллахыг орлогч дарга нар болон холбогдох хэлтэс нэгжийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР