Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
2017 оны 04 сарын 07 өдөр Дугаар А/13 Улаанбаатар хот
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн
байгуулах тухай
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.8 дахь заалт, газрын дүрмийн 2.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр гүйцэтгэсэн авто зам, замын байгууламжийн барилгын ажлын чанарын баталгаат хугацаанд замын ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийн, барьцаа хөрөнгийг цуцлах асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, засварын ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн байгуулсугай.
- Чанарын баталгаат хугацаа дууссан авто зам, замын байгууламжид үзлэг, шалгалт хийж, барьцаа хөрөнгийг цуцлах асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг ажлын хэсгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2016 оны А/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР