Зургийн аппарат худалдан авах тухай
2017 оны 03 сарын 31 өдөр Дугаар А/10 Улаанбаатар хот
Зургийн аппарат худалдан авах тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Газрын дүрмийн 2.4.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
- Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд, олон нийтэд мэдээлэх, байгууллагын өдөр тутмын хэвийн нөхцөлийг хангах зорилгоор гэрэл зургийн аппарат худалдан авахыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Э.Эрдэнэсайхан/-т үүрэг болгосугай.
- Гэрэл зургийн аппарат худалдан авахад зарцуулах 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг ахлах ня-бо /П.Ариунаа/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА…………………………….Ж.ТОГТОХБАЯР