Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг 50,000 төгрөгөөр урамшуулна

644

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, вакцинжуулалтыг хурдасгах зорилгоор гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тухайлбал, дархлаажуулалтын хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. 
Улаанбаатар хотод хүнсний талон авдаг 47,000 иргэн байдгаас эдгээрийн 29,000 вакцины эхний тундаа ч хамрагдаагүй. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэний 80,000 гаруй нь вакцинаа хийлгээгүй байгаа аж. Иймээс өнөөдрөөс эхлэн дараа дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг харгалзахаар болсон байна.