Засгийн газар ээлжит бусаар хуралдан Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 14 хоногийн хугацаанд буюу 2020.12.23-наас 2021.01.06 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй.Үүнд: Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагааХүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагааГазрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагааМалын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагааУлсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтНийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээХот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагааЭрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагааБанкны үйл ажиллагааХэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагааТусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааХууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааОршуулгын үйл ажиллагааГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төвТөрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой бусад зохион байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой комисс боловсруулж, дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 14 хоногийн хугацаанд хатуу...