2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байнаТөслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, 2 цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг, авто машины 4, явган зорчигчийн 2 нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.Энэхүү баруун тойруугийн авто замын үргэлжлэл нь Орбит, Тахилтын авто зам болон 22-ийн товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой.НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР