Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрын хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа.
Үүний нэг болох тус авто замын газар шороо, авто замын хашлага суурилуулалт, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэг, 13 нэгж талбарт газар чөлөөлөлт болон далангийн хамгаалалтын L хэлбэрийн төмөрбетон хаалтын ажлууд хийгдэж байна.
Тус авто замыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.
Гүйцэтгэгч “Өргөн говь” ХХК