Эрх шилжүүлэх тухай

607

 2019-09-06 09:25:28

2019 оны 09 сарын 06-ны өдөр                     

                    Дугаар А/916                     

Эрх шилжүүлэх тухай

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Улаанбаатар хотын замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Нийслэлийн 2019 оны замын сангийн хөрөнгөөр эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т  даалгасугай.

     4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д үүрэг болгосугай.

      5.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/634 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн ажлын жагсаалт”-ын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН