2019-04-22 09:15:10
Дугаар А/346
2019 оны 04 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн замын сангийн 2019 онд санхүүжүүлэх Хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтын 3 340 000 000 /гурван тэрбум гурван зуун дөчин сая/ төгрөгийн ажлын жагсаалтыг 1 дүгээр, Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний 3 425 100 000 /гурван тэрбум дөрвөн зуун хорин таван сая нэг зуун мянга/ төгрөгийн ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд заасны дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн тус газраар гүйцэтгүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхэд үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН