Концессийн гэрээгээр он дамжин хэрэгжиж байгаа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын зуслан чиглэлийн 1,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц 85 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар авто замын өнгө, суурь хучилт, ус зайлуулах хоолой, хэвтээ тэмдэглэлийг хийж, 7 метрийн өргөнтэй зорчих хэсгийг нээгээд байгаа юм. Одоо замын 2 талаар 1,5м явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна. Тус ажлыг 1679.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Хакмс” ХХК гүйцэтгэж байгаа юм. Замыг 2017 оны 10 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч хугацаанаас нь өмнө байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Яргайтын богинын зуслан чиглэлийн 1,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц...