Нийслэлийн авто замын салбарт энэ онд хэрэгжиж дууссан томоохон бүтээн байгуулалтуудын ажлаас танилцуулж байна.
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто зам
- Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1.2 км авто замын эхний шатны ажил /Нэгдүгээр хэсэг/
- Сэлбэ гол дээр 30 у/м түр төмөр гүүр байрлуулах ажил
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засвар
- Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил
- Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн хамт /Гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг/
- Гадна тойруугийн дөрөвдүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто зам
- Сонгино-Хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам
- Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль орчим хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил