Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэж буй дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугам сүлжээний шилжүүлгийн ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй.
Энэ хүрээнд үндсэн 477 у/м гүүр, дунд голын 66 у/м гүүр болон А, C рампын тулгуур болон тулц хананы нөлөөнд өртөж буй Ф125-800 мм-ийн голчтой 353.3 м дулааны шугам, 720.4 м цэвэр усны шугам, Ф300-700 мм-ийн голчтой 139.2 м ариутгах татуургын шугам хоолойг шилжүүлэх болон хүчитгэх, өргөтгөх ажлууд хийгдэж байна.
Үүнээс дулааны төв магистраль шугамын холболт дуусч, салбар шугам холбох ажил хийж байна.
Цахилгааны 33 м өндөртэй анкер бүхий 35 КВ агаарын шугамын шилжүүлэг хийгдсэн. Нийт 19800 м кабелийн шугам шилжүүлсэн. Олимпын гудамжинд 250 м, Их Монгол гудамжинд 1000 м цахилгааны шугам сүлжээний ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 1-6 дахь худаг хүртэлх кабелын сувагчлал бетон цутгалтын ажил хийгдэж байна.
Мөн 19350 м холбооны шугам шилжүүлгийн ажил хийгдэхээс 18000 м хийгдлээ.