Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурууд бүрэн цутгасан, завсрын 8 дугаар тулгуурын их биеийг цутгасан бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 92%-ийг эзлэх юм.
Завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурын ригель цутгагдсан. 2 дам нурууны арматур, 2 завсрын тулгуурын арматур, 1 завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон. 18 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлаг болон 44 дугуй цохигч цутгаж бэлдсэн.