Хур бороо их орсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Хорооллын доторх 3 км зорчих хэсэгт их хэмжээний борооны ус тогтож, авто замын эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэний улмаас иргэн, оршин суугчдын хүсэлтийн дагуу зам засварын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Гүйцэтгэгч байгууллагаар “Экспресс зам” ХХК ажиллах юм.