Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө Долоон буудлын гол болон туслах авто замын 150 мкв талбайд нөхөөсний ажил хийх хүрээнд өчигдөр /2018.07.24/ асфальтан бетон хучилтын ажил хийгдлээ. Зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байна.