Гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр барьж буй 3 км авто замын ажлын явцаас.
Суурь хучилтын ажил дуусаж, өнгө хучилт авахад бэлэн болсон. Нийт ажлын явц 90 хувьтай. 6-р сарын 15-нд шинэ замаа бид хүлээж авна.
Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах онцгой ач холбогдолтой Гадна тойруугийн энэ хэсгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар УБЗЗАГ-ын замчид барьж байна.