Төлөвлөгөө батлах тухай
2018 оны 01 сарын 31-ний өдөр Дугаар А/86 Улаанбаатар хот
Төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц, үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг нийслэлийн төр, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД