2018 оны 02 сарын 13 өдөр Дугаар А/07 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33,5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчлилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/143 дугаар захирамж, газрын дүрмийн 2.6 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх “Зүүн 4 замын гүүрэн гарцын барилга”, “Дугуйн зам хөтөлбөрийг хэрэгжүүлэх” ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Дарга : Б.Индра Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын орлогч дарга;
Гишүүд: Г.Хасбаатар Нийслэлийн Авто замын хөгжлийн
газрын Захиргаа, санхүүгийн
хэлтсийн төсөл хөтөлбөр
хариуцсан мэргэжилтэн;
Г.Тэмүүжин Нийслэлийн Худалдан авах
ажиллагааны газрын Худалдан авах
ажиллагаа зохион байгуулах
хэлтсийн мэргэжилтэн;
А.Уранчимэг Монголын Авто замчдын холбооны
гүйцэтгэх захирал;
Нарийн бичгийн Б.Энхмандах Нийслэлийн Авто замын хөгжлийн
дарга: газрын Зам барилгын хяналтын
хэлтсийн ахлах мэргэжилтэн;
- Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан ажиллахыг Үнэлгээний хороо/Б.Индра/-нд үүрэг болгосугай.
- Худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж холбогдох албан тугаалтанд хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга /Б.Энхмандах/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТОГТОХБАЯР