ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.03.06
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын гудамжуудад шороо асгах, түрэх, тэгшлэх (СХД 6 ,7, 24 дүгээр хороо) /БАГЦ1/
Тендер шалгаруулалтын дугаар: НАЗХГ/18-А001
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэр хорооллын гудамжуудад шороо асгах, түрэх, тэгшлэх (СХД 6,7, 24 дүгээр хороо) /БАГЦ1/” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байх
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он;
- Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017 онуудад (аль нэг онд байж болно) нэгээс дээш удаа санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх;
- Тусгай зөвшөөрлийн хувьд:
ЗТ сайдын 2013 оны 152 дугаар тушаалаар батлагдсан журмын
3.7.4.1 ЗЗА-1 Бүх төрлийн замын засварын ажил эсвэл,
ЗТБХБ сайдын 2010 оны 47 дугаар тушаалаар батлагдсан журмын
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах
Тендерийн хамт “1,100,000” /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн
Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот
Холбоо барих утасны дугаар: 70111183
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.road.ub.gov.mn